ТӨР, НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ АСУУДЛААР ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ТӨР, НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ АСУУДЛААР ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Өмнөговь аймгийн прокурорын газар, Ханбогд сум дахь сум дундын прокурорын газар хамтран тус аймаг дахь 18 төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд,15 сумдын Засаг дарга нартай 2022 оны 1 дүгээр сарын 19-27-ны өдрүүдэд цахим уулзалт зохион байгуулжээ.

Тус уулзалтаар прокуророос 2021 онд төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр хийсэн ажил, гарсан үр дүнгийн талаар мэдээлэл хийж, цаашид сумдын удирдлага болон төрийн байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцан, санал солилцсон байна.