ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Өмнөговь аймгийн прокурорын газраас аймаг дахь Цагдаагийн газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтарсан цахим уулзалт зохион байгууллаа.

            Уулзалтад аймгийн прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга удирдлага, Эрүүлжүүлэх баривчлах байрны эмч, цагдаа нар болон хэсгийн байцаагч, шийдвэр гүйцэтгэгч нар оролцсон байна.  

            Прокуророос ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажлын чиглэлээр 2022 онд авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар танилцуулж, холбогдох хууль, журам, зааврыг нэг мөр хэрэгжүүлж, алдаа зөрчил гаргахгүй байхад чиглэсэн удирдлага зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллах талаар үүрэг, чиглэл өгчээ.