ЭРҮҮ ШҮҮЛТ ТУЛГАХААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР ТАНДАЛТ СУДАЛГАА ХИЙЖЭЭ

A- A A+
ЭРҮҮ ШҮҮЛТ ТУЛГАХААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР ТАНДАЛТ СУДАЛГАА ХИЙЖЭЭ

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газраас хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх, зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн Цагдан хорих байранд хоригдож байгаа иргэдээс тандалт судалгаа авч, дүнг Цагдан хорих байрны алба хаагчдад танилцуулжээ.

Мөн тус аймгийн Цагдаагийн газрын сумдын хэсгийн төлөөлөгч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн Цагдан хорих байрны нийт алба хаагч нарт Эрүү шүүлт тулгах гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх талаар болон хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байхад анхаарах асуудлаар сургалт хийсэн байна.