ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД ТОГЛОХ ЭРХИЙГ ХАНГАХАД АНХААРЧ БАЙНА

A- A A+
ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД ТОГЛОХ ЭРХИЙГ ХАНГАХАД АНХААРЧ БАЙНА

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газраас “Хүүхдийн эрх” нэгдсэн аяны хүрээнд тус сумын ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдад прокурорын байгууллагын үйл ажиллагааг танилцуулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтыг орсон байна.

Мөн аяны хүрээнд хүүхдийн хөгжих, эрүүл, аюулгүй орчинд тоглох эрхийг хангах, эрүүл мэнд, амь нас нь эрстэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус сумын Галба хүүхдийн тоглоомын талбай дахь тоглоом, сандал, сүүдрэвч зэргийг засварлуулахаар сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Хот тохижилтийн хэлтэст албан бичиг хүргүүлжээ.