“ХАРИУЦЛАГАТАЙ ГЭР БҮЛ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
“ХАРИУЦЛАГАТАЙ ГЭР БҮЛ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газраас “Хүүхдийн эрх” аяны хүрээнд сумын Засаг даргын тамгын газартай хамтран “Хариуцлагатай гэр бүл” өдөрлөгийг зохион байгуулж, 300 гаруй иргэнд хүүхдийн эсрэг болон хүүхэд хохирсон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа.