МӨРДӨГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
МӨРДӨГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх зорилгоор тус аймгийн Цогтцэций сум дахь Цагдаагийн хэлтэс, Ханбогд сум дахь Цагдаагийн тасагтай хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа.

Зөвлөгөөнд аймгийн прокурорын газраас мөрдөгчийн эрх, үүрэг, залилах гэмт хэргийг шалгах ажиллагаанд анхаарах асуудал зэрэг сэдвүүдээр сургалт хийж, “Шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээний явц, үр дүн, цаашид авах арга хэмжээ, зохион байгуулалтын талаар санал солилцсон байна.