ХҮҮХДҮҮД ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ТАЛААР БОЛОН ХОРТ ЗУРШЛААС ХЭРХЭН ЗАЙЛСХИЙХ ТАЛААР СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ АВАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА

A- A A+
ХҮҮХДҮҮД ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ТАЛААР БОЛОН ХОРТ ЗУРШЛААС ХЭРХЭН ЗАЙЛСХИЙХ ТАЛААР СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ АВАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газраас тус сумын Чогдовын нэрэмжит 1 дүгээр сургуулийн сурагчдад гэмт хэрэг зөрчлөөс, урьдчилан сэргийлэх талаар яриа, таниулга хийлээ.

Энэхүү арга хэмжээнд дунд ангийн 60 орчим сурагч хамрагдаж, Зөрчлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон өсвөр насны хүүхдийн гэмт хэрэгт холбогдож байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл авчээ.

Сурагчдаас прокурорын мэдээлэлтэй холбоотойгоор цаашид үргэлжлүүлэн Замын хөдөлгөөний дүрмийн талаар болон хорт зуршлаас хэрхэн зайлсхийх талаар  сургалт, мэдээлэл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Тиймээс тус прокурорын газраас хүүхдүүдийн санал санаачилгыг дэмжин тус сумын Цагдаагийн тасгийн замын байцаагч, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн байцаагч нарт хүсэлтийг уламжилж, сургалтыг зохион байгуулахаар болжээ.