ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЯРИА, ТАНИУЛГА ХИЙЛЭЭ

Өмнөговь аймгийн прокурорын газраас Даланзадгад сумын Захирагчийн ажлын албаны 130 орчим алба хаагчдад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн мэдлэг олгох яриа, таниулга хийлээ.

Тодруулбал, Эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомж, гэмт хэрэг, зөрчлийн ялгаа, орон нутагт нийтлэг үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл хийсэн байна.