ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ПРОКУРОР, АЖИЛЧИД “БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ АРГА ХЭМЖЭЭ”-НД ОРОЛЦОЖ МОД ТАРИЛАА

A- A A+
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ПРОКУРОР, АЖИЛЧИД “БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ АРГА ХЭМЖЭЭ”-НД ОРОЛЦОЖ МОД ТАРИЛАА

“Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын 2 дахь долоо хоногийн Бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”, 2021 оны 58 дугаар зарлигаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн  болгон зарласан билээ.

Өмнөговь аймгийн прокурорын газрын прокурор, ажилчид тус аймагт зохион байгуулагдсан “Бүх нийтээр мод тарих арга хэмжээ”-нд оролцож сум орон нутгийн цаг агаарын онцлог, хөрсөнд ургах боломжтой мод тарьсан байна.

Цаг агаарын хувьд Өмнөговь аймгийн Ханбогд сум нь зундаа +40 хэм хүртэл халж, өвөлдөө -25 хэм хүрч хүйтэрдэг байгалын эрс тэс уур амьсгалтай,  Монгол Улсын хамгийн дулаан цэгт тооцогддог газар нутаг юм.